УБТЗ-ХНН-ийн Төмөр замын дээд сургууль, БНХАУ-ын Хэнань мужийн Зам харилцааны техник мэргэжилийн коллежтой багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, техник, тоног төхөөрөмж, сургалтын орчныг сайжруулах талаар хамтран ажиллахаар боллоо. ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн, Хэнань мужийн Зам харилцааны мэргэжил, техникийн коллежийн захирал Ли Хан нар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Уулзалтад БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн бодлого, удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамир, БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын шинжээч Б. Энхбаяр, БНХАУ -ын Хэнань мужийн боловсролын газрын орлогч дарга Чен Иньтен, Хэнань мужийн Боловсролын газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Шү Жүмбао, Хэнань мужийн Боловсролын газрын гадаад хамтын ажиллагаа, солилцооны газрын хоёрдугаар түвшний эрхлэгч Бай Юй, Хэнань мужийн Жумадианы Санхүү, эдийн засгийн их сургуулийн захирал Ян Вэн тао болон албаны бусад хүмүүс байлцлаа.