Төмөр замын дээд сургуулийн“Жигүүртэн” баг U23 Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний дэд байрт шалгарлаа
“Жигүүртэн” сагсан бөмбөгийн баг Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны (МСБХ) зохион байгуулсан U23 насны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн – 2025-д ийнхүү амжилттай оролцжээ. Энэхүү тэмцээнд улс даяар шалгарсан шилдэг багууд өрсөлдөж, оюутан залуусын ур чадвар, хурд хүч, багаар ажиллах чадвар соригдсон өрсөлдөөнтэй тэмцээн болж өндөрлөсөн юм.
“Жигүүртэн” багийн гишүүд багаа манлайлан, зохион байгуулалт сайтай тоглолт үзүүлж, тэмцээний туршид тууштай хичээл зүтгэл гарган, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөлөө.
Энэ амжилт нь Төмөр замын дээд сургуулийн спортын бодлогын үр дүн, оюутны хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын нэг тод илрэл хэмээн тэд үзэж байна.
