УБТЗ ХНН-ийн Төмөр замын дээд сургууль БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын коллежийн хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцоог хэрэгжүүлэх, туршлага судлах, сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчин, лаборатори, төмөр замын үйл ажиллагаатай танилцахаар эхний ээлжид Төмөр замын дээд сургуулийн Вагоны хөтөлбөрийн ахлагч, ахлах багш Ө.Гансүх, Цахилгаан хангамж хөтөлбөрийн ахлагч багш З.Отгонзул болон 15 оюутан өнөөдөр Бугат хотыг зорилоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд намрын улиралд Төмөр замын дээд сургуулийн хоёр багш VR технологийг судлахаар явах бөгөөд Бугат хотын Төмөр замын коллежийн гурван багш, 17 оюутан Монгол улсад хүрэлцэн ирж Төмөр замын дээд сургууль болон УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаатай танилцах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Бугат хотын зорьж буй багш оюутнуудыг ТЗДС-ийн захирал доктор У.Мягмарсүрэн, Сургалт эрхэлсэн дэд захирал Н.Баяржавхлан, Төмөр замын барилга, зам, замын машины тэнхимийн эрхлэгч Ц.Мөнхбаяр нар гаргаж өглөө.