Төмөр замын дээд сургуулийн багш, ажилтнууд Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын хурал болж, ТЗДС-ийн багш, ажилтнуудад шагналын хур буулаа. Төмөр замын салбарын боловсон хүчнийг бэлтгэх эх үйлсэд хүчин зүтгэж буй ТЗ-ын замын ахлах багш Л.Энхтуяа, Компьютерийн ахлах багш Д.Чулуунцэцэг, ТЗ-ын замын ахлах багш Т.Алтанзул, ТЗ-ын зүтгүүрийн багш М.Жаргалсайхан, Математикийн багш Д.Номинчулуун, Хэвлэлийн технологич Д.Энхцэцэг нарыг БШУЯ-ны Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдгээр, ТЗ-ын дохиолол холбоо, электроникийн багш Ж.Лут, Орос хэлний багш Б.Сувд-Эрдэнэ, Аж ахуйн хэсгийн жижүүр Г.Батмөнх нарыг БШУЯ-ны Жуух бичгээр тус тус шагнав. Мөн “Баянгол дүүргийн хүндэт жуух бичиг”-ээр Вагоны багш Ө.Гансүх, Дохиолол холбооны багш, Тэнхимийн эрхлэгч Д.Ганчимэг, Цахилгааны багш З.Отгонзул, Монголын түүх, ёс заншлын багш Д.Бүдсүрэн, Номын сангийн ахлах мэргэжилтэн Ч.Отгонсүрэн, Дохиолол холбооны багш Т.Төгсжаргал, ҮЭХ-ны дарга Т.Отгонбаяр нарыг, “Баянгол дүүргийн тэргүүний ажилтан”-аар Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Ариунболор, Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Бямбасүрэн, Зүтгүүрийн багш С.Галбадрах, ТЗ-ын машин ашиглалтын багш, тэнхимийн эрхлэгч Ц.Мөнхбаяр, ХАБЭА-н төвийн эрхлэгч Д.Энхжаргал, ТЗ-ын ашиглалтын багш Ю.Сарантуяа, Менежментийн багш, тэнхимийн эрхлэгч Г.Баярцэцэг, Химийн багш, тэнхимийн эрхлэгч Я.Гэрэлт-Од нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлэн шагнасан юм.
Мөн Улаанбаатар нэгдэл зангилааны Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн "Мөнгөн шагнал"-аар багш Т.Төгсжаргал, Д.Урантогос, ХТА Д.Буянжаргал, үйлчлэгч Б.Алгирмаа нарыг урамшуулав. Баярын хурлын арга хэмжээний үеэр Төмөр Замын чуулгын уран бүтээлчид болон СТА Г.Алтанхуяг нар ирж ая дууны цэнхэр хадгаар баярын мэндчилгээ дэвшүүлж, Баянгол дүүргээс “Алсын хараа” 114 ширхэг 3 боть номыг ТЗДС, ПТК-ийн хамт олонд бэлэг болгон өгч, ажлын амжилт хүслээ.