"Оросын хүмүүнлэгийн элч" ТББ-аас ТЗДС болон Политехник коллежийн сургалтад зориулж хоёр сая 300 мянган рублийн үнэ бүхий орчин үеийн виртуал технологийн тоног төхөөрөмж болон таван ширхэг ухаалаг дэлгэцийг буцалтгүй тусламжаар гардуулан өглөө. Энэхүү виртуал технологийн тоног төхөөрөмжийг зүтгүүр болон вагоны засварын хичээлд ашиглах юм. "Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны гүүр болсон "УБТЗ" ХНН-ийн хүний нөөцийг сургаж бэлтгэхэд чухал үүрэгтэй эдгээр сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад орчин үеийн эдгээр тоног төхөөрөмжүүд нь бодит үр дүнгээ өгөх болно" гэдгийг УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч дарга М.Цогт онцлон тэмдэглэж хэллээ. Виртуал технологийн тоног төхөөрөмжийг гардуулан өгөхөд УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч дарга М.Цогт, "Оросын хүмүүнлэгийн элч" ТББ-ын Ерөнхий захирал С.В. Шевчук, Гүйцэтгэх захирал Макарова, Оросын Шинжлэх ухаан, Соёлын Төвийн захирал, ОХУ-ын Элчин сайдын зөвлөх В.В. Кильпякова болон албаны бусад хүмүүс байлцлаа.