Төмөр замын дээд сургуулийн хамт олон сургалтын байгууллагын IV шатны магадлан итгэмжлэлийг 2035 он хүртэлх 10 жилийн хугацаатайгаар амжилттай авч, боловсролын чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хангалаа.
Энэхүү магадлан итгэмжлэлийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс олгодог бөгөөд сургалт, судалгаа, удирдлага, менежмент зэрэг сургалтын байгууллагын үндсэн чиглэлийн чанарт хөндлөнгийн аудит хийж, улсын хэмжээнд шаардлага хангасан сургуулиудад олгож батламжилдаг юм.
Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Боловсролын сайд П.Наранбаяр гардуулж, баяр хүргэв.
