2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын Брянскийн Зүтгүүрийн үйлдвэрт
бүтээгдсэн гол замын 2ТЭ-25К серийн долоон зүтгүүр худалдан авч илчит
тэрэгний паркийг өргөжүүлэв. БАМ-ын төмөр замд туршигдаж, -50 - +50 хэмийн
нөхцөлд ашиглагдах өндөр хүчин чадал, машинчийн ухаалаг ажлын байр бүхий
энэхүү зүтгүүрийн анхны хоёрыг 2016 онд, дараагийн гурвыг 2018 онд хүлээн
авчээ. Ийнхүү УБТЗ-ын илчит тэрэгний парк 2ТЭ-25К серийн зүтгүүр 12-той болов.
***
2021 оны аравдугаар сард Дархан хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд
“Хүүхдийн төмөр зам” байгуулж ашиглалтад оруулав. Энэхүү төмөр зам нь хүүхэд
багачуудад төмөр замчны ажил мэргэжлийг таниулах, тэдний чөлөөт цагийг зөв
зохистой өнгөрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн чиг баримжаа олгох
зорилготой анхны санаачилга боллоо.
***
2021 онд Монголын нутгаар дайран өнгөрөх чингэлэг тээврийн галт тэрэгний
тоо 2513-т хүрсэн нь Ази-Европыг холбосон төмөр замын сүлжээнд УБТЗ тэргүүн
зэргийн үүрэг гүйцэтгэх болсныг харууллаа. Төмөр замчид тухайн жилд
төлөвлөснөөсөө 40 мянга орчим ТЕU төрлийн чингэлэг илүү тээвэрлэжээ.
***
2022 оны 09-р сард Таван толгой-Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орж,
уг замаар анх удаа аялах 4722 тонны жин, “2Загал” зүтгүүр бүхий 2050 дугаар галт
тэргийг үдэн гаргав. Уг галт тэргийг Сайншанд депогийн машинч Ц.Энхболд,
туслах машинч Б.Баясгалан нар жолооджээ.
***
2023 онд гол замын 72, 334 дүгээр км-т гүүрэн байгууламж, гол замын 25, 379 дугаар км, Дархан-Шарын голын 42 дугаар км-т авто машины хонгилон гарц барьж
ашиглалтад оруулснаар тухайн хооорондын замд галт тэрэгний хурд нэмэгдэж,
хөдөлгөөний аюулгүй байдал дээшиллээ.
***
Төмөр замчид 2023 оны гүйцэтгэлээр 32305.4 мянган тонн ачаа, 2141.8
мянган зорчигч тээвэрлэн, 19666.8 сая шилжүүлсэн тонн километрийн ажил
гүйцэтгэжээ. Энэ нь 2019 оныхоос 4162.4 мянган тонн ачаагаар нэмэгдсэн ч, зорчигч
тээвэр 806.2 мянган зорчигчоор буурчээ. Гэсэн ч шилжүүлсэн тонн километрийн
ачаа 1171.2 саяар нэмэгдэв.
МУСГЗ Л.СЭНГЭЭ