Нүүр Боловсрол Түүхэн амжилтын эзэд
Боловсрол

Түүхэн амжилтын эзэд

G.Press 1 сарын өмнө 105 үзэлт 2 сэтгэгдэл

Монгол Улсын инженерчлэл, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ чиг хандлагыг нэг дороос мэдрэх боломжтой “Монгол инженер 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт өнгөрсөн Пүрэв гарагт Ган зам паласт боллоо.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Төмөр замын их сургууль, Металл боловсруулалт инженерчлэлийн холбоо хамтран эрдэм шинжилгээний хурал, CAD/CAM/CAE олимпиад, техникийн механикийн олимпиад, инженерийн технологи, шийдлийн танилцуулга, лего робот программчлалын үзүүлэн, ирээдүйн инженерийн боловсрол, мэргэжил сонголтын танилцуулга зэрэг үйл ажиллагааг гурав хоногийн турш зохион байгууллаа.

Ингэснээр инженерийн боловсрол, үйлдвэрлэл, судалгаа, инновацийг нэг дор уялдуулж, шилдэг үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид болон аж ахуйн нэгжүүд дэвшилтэт техник технологи, инженерийн шийдлээ танилцуулах боломжийг бүрдүүлэх юм. Инженер, оюутан, компанийн төлөөллүүд энэ үйл ажиллагаанд биечлэн оролцсоноор хамтын ажиллагааны шинэ гарц, гаргалааг нээх ач холбогдолтой юм. Түүнчлэн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид инженерийн мэргэжлүүдтэй танилцаж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох боломжтой юм.

Эрдэм шинжилгээний хуралд аман илтгэлээр 28, хананы илтгэлээр 18, CAD/CAM/CAE инженер багийн төрлөөр 20 баг, CAD/CAM/CAE инженерийн ганцаарчилсан төрлөөр 61, CAD/CAM/CAE Student Challenge төрлөөр 58, Technical Mechanics /Student Challenge төрлөөр 120 оролцогч тус тус оролцохоор бүртгүүлсэн байна.

“Монгол инженер 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлтийн ёслолд УБТЗ-ын хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ш.Нямсүрэн, Замын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Раш нар оролцож, үг хэлж амжилт хүслээ.

Арав дахь жилдээ болж байгаа “Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагааг энэ жил ТЗИС хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог учраас оролцогчдод УБТЗ-ын үйл ажиллагааны талаар товч видео танилцуулга хийж, “Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр дэлгэрэнгүй илтгэл тавив.   

Мөн Вагоны аж ахуйн албаны авто тоормосын зааварлагч Б.Билгүүн, Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн техник хэлтсийн дарга технологич инженер Т.Амгаланхаан, электроник инженер хүлээн авагч С.Эрдэнэбаяр нар амжилттай оролцож мөнгөн медалийн эзэд боллоо.

Энэхүү амжилт нь УБТЗ ХНН-ээс улсын чанартай олимпиадад оролцсон инженерүүдээс медаль хүртсэн анхны тохиолдол болж  тэд түүхэн амжилтын эзэд болоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

2 сэтгэгдэл байна.

ВИр 1 сарын өмнө
Хамтран ажилладаг та бүхнээрээ үнэхээр их бахархаж байна. Та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа үргэлж амжилт авчирдаг гэдэгт итгэдэг шүү. Цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, өндөр амжилтыг хүсье!
Зочин 1 сарын өмнө
Хамтран ажилладаг та бүхнээрээ үнэхээр их бахархаж байна. Та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа үргэлж амжилт авчирдаг гэдэгт итгэдэг шүү. Цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, өндөр амжилтыг хүсье!