Турк улс өндөр хурдны галт тэрэг үйлдвэрлэх үндэсний үйлдвэрийн барилгыг анх удаа эхлүүлжээ. Туркийн Тээвэр, дэд бүтцийн яамны сайдын хэлснээр Türkiye Rail System Vehicles Industry нь Турк улсын Сакариагийн баруун хойд хэсэгт 15 мянган дөрвөлжин метрийн талбайд баригдахаар болжээ. Төслийн зорилго нь тээврийн технологийн салбарт улсын үйлдвэрлэлийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор 250 орчим ажлын байр бий болж, улсын эдийн засагт жилдээ 3.5 тэрбум лир (84 сая орчим доллар) хүртэлх орлого оруулна.
Үйлдвэрт 225 км/цаг хүртэл хурдлах чадвартай өндөр хурдны галт тэрэгний загварыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд улсдаа анхны цахилгаан галт тэрэг болох юм. Үйлдвэр цаашид жил бүр 12 багц галт тэрэг үйлдвэрлэж, турших боломжтой болно. Тус үйлдвэр бүрэн улсын болон орон нутгийн нөөцийн хөрөнгөөр баригдаж, импортоос хамаарлыг бууруулахад чухал алхам болно. Бид Түркийн технологийн дэд бүтцийг бэхжүүлж, дотоодын үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх шинэ үйлдвэрлэлийн төв байгуулж байна гэж сайд мэдэгдсэн байна.
Эх сурвалж: 28.10.2025 13:42:13 ЖД Транспорт / Новости
