УБТЗ хилээр орж ирсэн түлш шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч, уг ажлыг хил гаалийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. ОХУ-аас орж ирсэн нефтийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийх, галт тэрэг найруулах ажиллагаатай холбоотойгоор дунджаар 6.28 цаг зогсох ёстой бол энэ технологит ажлыг 4-5 цагийн дотор амжуулж байна. Мөн Сүхбаатараас Толгойт өртөө хүртэл 36 цагийн дотор хүрэх ачааг 24 цагийн дотор Толгойт өртөөнд хүргэх ажлыг зохион байгуулсан. 2023 оны 1 дүгээр сард ОХУ-аас АИ-92 бензин 712 вагон 46280 тонн, дизелийн түлш 1719 вагон 111735 тонн, бусад 174 вагон 11310 тонн, нийт 2605 вагон 169325 тонныг хүлээн авч тээвэрлэжээ. Харин 2 дугаар сард АИ-92 бензин 651 вагон 42315 тонн, дизелийн түлш 904 вагон 58760 тонн, бусад 246 вагон 15990 тонн, нийт 1801 вагон 117065 тонн хүлээн авч шуурхай тээвэрлэсэн байна. Мөн БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сард дизелийн түлш 116 вагон 7540 тонн, 2 дугаар сард дизелийн түлш 88 вагон 5720 тонн, бусад 150 вагон 9750 тонн тус тус хүлээн авч тээвэрлэжээ. Энэ оны эхний 2 сарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас 544 вагон 35360 тонн, БНХАУ-аас 146 вагон 9490 тонн нефтийн бүтээгдэхүүн тус тус илүү тээвэрлэлээ.