"TransRussia - 2024" олон улсын тээвэр ложистикийн 28 дахь үзэсгэлэн гуравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Москва хотын Крокус Экспо-д зохион байгуулжээ. Уг үзэсгэлэн гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд СкладТех үзэсгэлэнтэй хамт зохион байгуулагдснаараа онцлогтой байв. Мөн ТУХН-ийн орнуудын тэргүүлэгч, салбарын том оролцогчдыг нэгтгэдэг. Энэ удаад 20 орны 580 орчим компани оролцлоо. Үзэсгэлэнгийн талбай 40000 ам метрээс ч илүү байв. Үзэсгэлэнгийн гол сэдэв нь 2023-2024 оны ложистикийн үндсэн чиг хандлага, экспортын шинэ чиглэл, Оросын өнөөгийн зах зээлд хил дамнасан тээврийн үүрэг, байр суурь, дэлхийн чиг хандлагатай харьцуулах, гаалийн шалганы зохицуулалт түүний хэтийн төлөв зэрэг байв. Оросын ачаа тээврийн салбарын хөгжил, ложистикийн мэдээлэл технологийн хөгжил, шийдэл, хангамжийн менежментэд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, ачаа хадгалалт гэх мэт асуудлыг багтаажээ.