Дорно зүгт ОХУ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудад экспортлох нүүрсний хэмжээ 2030 он гэхэд 1.5-2 дахин нэмэгдэх төлөвтэй гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Александр Новак онцолжээ. Энэ хүрээнд Төр болон нүүрсний компаниуд цаашид ОХУ-ын нүүрсний гол экспортыг Ази, Номхон далайн бүс рүү шилжүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллах болохыг мөн мэдээлсэн байна. Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ төмөр замын сүлжээнийхээ Зүүн Полигоны шинэчлэлийн хоёрдугаар үе шатны ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр Байгаль-Амурын болон Транс Сибирийн төмөр замын экспортын хүчин чадал жилд 180 сая тонноор нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.