БНХАУ- ын Шаньши мужийн Лю Лян хотын Ва Тан суурингаас Шандүн мужийн Ри Жао гарам хүрэх төмөр зам нь 2022 онд 103 сая тонн ачаа тээвэрлэж эрчим хүчний зөөвөрлөлтийн суваг болоод байна.  Тус төмөр зам нь хамгийн багадаа хоногт 28 хос галт тэрэг солилцдог бөгөөд дунджаар 1.5 тэрбум хүний хэрэгцээг хангадаг аж.

 

***              ***             ***

БНХАУ-ын Ши Ань хотоос Чэнду хүртэлх өндөр хурдны төмөр  зам 658 км-ын урттай бөгөөд Цинлин уулсыг нэвтэлсэн нийт 127 км урттай тунель энэ замд бий.Тухайн тунелиудээс  хамгийн урт нь  15.99 км үргэлжилдэг байна. Ашиглалтад ороод удаагүй байгаа энэ төмөр замыг хуучин төмөр замтай харьцуулахад 11-12 цаг хэмнэж, ердөө 3-4 цагийн дотор нэг талын замаа туулах хэмжээнд хүрчээ.

***                ***                        ***

 

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялаж эхэллээ.