Төв аймгийн Архуст сумын Бөөрөлжүүт нуурыг түшиглэн Булагтай сувилал 1986 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар Төв эмнэлгийн харьяа Булагтай сувилал нь ЭМД-аар үйлчилдэг 50 ортой төлбөртэй 20 ортой, зуны 30 ортой сувиллын болон уламжлалт эмчилгээгээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна.    

Бөөрөлжүүт нуурын шаврын хими, физик шинжийг таван жил тутамд мэргэжлийн лабораториор шинжлүүлдэг.

 

                         БӨӨРӨЛЖҮҮТ НУУРЫН ШАВРЫН ОНЦЛОГ

 

Хар өнгийн шавар - Кальци, магни, цайр, хүхэр, мөнгөний найрлагатай тул үе мөчний болон үрэвсэлт өвчнийг эмчлэхэд өндөр ач холбогдолтой нь тогтоогдсон.

Улаан өнгийн шавар - Давсны хүчил, цайрын хольц найрлагатай тул арьсны үрэвсэлт өвчин болон олон төрлийн харшлын өвчинд ач тустай нь батлагдсан.

Цагаан өнгийн  шавар - Толгойн өвдөлтийг намдаах, тархины судасны нарийсал, уушгины эмгэгийн  үед үр дүнтэй нь батлагдсан.

Түүнчлэн 12 нэр төрлийн аппаратаар сэргээн засах эмчилгээ, бариа засал, усан эмчилгээ, зүү эмчилгээ, хануур, төөнүүр зэрэг эмчилгээг хийж иргэдэд үйлчилж байна.

 

Булагтай сувилалд амрахдаа Төмөр замын төв эмнэлгийн амбулаторийн II давхар 213 тоот өрөөнд өөрийн биеэр болон утсаар захиалга өгнө.

Захиалгаа өгөхөд бүрдүүлэх материал:

Биохими, цус, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн эход үзүүлсэн байх хэрэгтэй.  Иргэний үнэмлэх бичиг баримттайгаа  ирнэ.

Булагтай сувилал хотоос 130 км зайтай та сувилал руу явахдаа хувийн унаа болон нэгдсэн автобусаар үйлчлүүлэх боломжтой.

Тус сувилал ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр 18-аас дээш насны нийт иргэдэд нээлттэй үйлчилж байна.

 

  • ЭМДаатгалтай үнэ 175000

  • Нэг өдрийн үндсэн үнэ 70000

  • Төлбөртэй өрөө хоногийн 10000

  • Автобусны төлбөр ирж очих 2 талдаа 30000                                               

Төмөр замын ажилчид нь УБТЗ-ын Булагтай сувилал энгийн өрөөнд амрах нэг өдрийн төлбөрийн 20 хувиар, мэргэжлийн эмчийн дүгнэлтээр рашаан сувилалд эмчлүүлбэл 50 хувиар, тахир дутуугийн тэтгэвэр (ГРУПП)-т байгаа иргэнд 35 хувиар дүйцүүлэн 14 хүртэлх хоногийн хөнгөлөлтийг жилд нэг удаа олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг  21-252990, 80704995 лавлах боломжтой.

Энэ сард Булагтай сувилалд амрах боломжтой өдрүүд /10-14 ноос  12-31 хүртэл/

 

10.14

10.21

10.28

11.04

11.11

11.18

11.25

12.02

12.09

12.16

12.23

12.30