Өнгөрсөн есөн сарын байдлаар УБТЗ-ын Төв эмнэлгийн амбулториор 167537 хүн үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13726 хүнээр илүү байна. Амбулториор үйлчлүүлэгсдийн дийлэнх нь дотор, мэдрэл, нүд, мэс засал, арьс харшлын кабинетаар үйлчлүүлсэн байна. Мөн дээрх хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт 94795 хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 22398 хүнээр илүү байна. Эдгээр статистик үзүүлэлт нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирсныг харуулж байна.