Нүүр Эрүүл мэнд Төв эмнэлэгт В, С, Дельта вирусийн шинжилгээг хийж байна
Эрүүл мэнд

Төв эмнэлэгт В, С, Дельта вирусийн шинжилгээг хийж байна

G.Press 18 цагийн өмнө 19 үзэлт 0 сэтгэгдэл

Элэг нь хүний биеийн олон чухал үйл ажиллагааг хариуцдаг эрхтэн. В, С, Дельта хепатитийн вирусийн халдвар нь удаан хугацаанд шинж тэмдэггүй үргэлжилж, элэгний архаг өвчин, хатуурал, хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Халдварыг эрт илрүүлж, эмчийн зөвлөгөө, хяналтад хамрагдсанаар элгээ хамгаалах боломжтой. Тиймээс хепатитийн вирусийн халдварыг эрт илрүүлэхийн тулд шинжилгээ, оношилгоонд хамрагдах нь маш чухал юм.

УБТЗ-ын Төв эмнэлэгт В, С, Дельта вирусийн шинжилгээг хэрхэн өгөх вэ?

1. Цахим бүртгэлээр Халдвартын эмчид цаг авна.

2. Халдвартын эмчийн үзлэгт орж, шаардлагатай шинжилгээг төлөвлүүлнэ.

3. Кассанд төлбөрөө төлж, шинжилгээг өгнө.

4. Шинжилгээний цаг 08:30-09:30 хооронд 111 тоотод

-  В, С, Дельта вирусийн илрүүлэг болон тоолох шинжилгээ:

Илрүүлэг шинжилгээ:
Эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөлттэй хийгдэнэ.

Тоолох шинжилгээ:
            а.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг иргэдэд төлбөргүй. (0-18 насны хүүхэд, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, төрөөс амьжиргаа дэмжих тэтгэмж авдаг иргэд)

б.Хөдөлмөр эрхэлдэг болон эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг иргэд 70:30 хувийн хамтын төлбөрөөр хамрагдана. Үүнд:

Шинжилгээ

Нийт төлбөр

 Иргэний төлөх 30%

В вирус тоолох

133.000₮

39.900 төгрөг

С вирус тоолох

139.000₮

41.700 төгрөг

Дельта вирус тоолох

 136.000₮

48.900 төгрөг

Шинжилгээний хариу долоо хоногийн дараа гарна. Хариугаа:

  • Үзлэг хийсэн эмчээсээ авах, эсвэл

  • E-Mongolia-аас цахимаар харах боломжтой.

- Элэгний хавдрын маркер илрүүлэх шинжилгээ:

AFP, PIVKA-II шинжилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр 18.000 төгрөгөөр хийж байна.

Хепатитийн вирусийн халдвар нь шинж тэмдэггүй явагдаж, эмгэг өөрчлөлт даамжирч болох тул өөрийгөө эрүүл гэж бодож байсан ч эрсдлээс сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдах нь урьдчилан сэргийлэлт юм.

 

М.Жаргалмаа Төв эмнэлгийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.