УБТЗ-ын Төв эмнэлэг эхээс урагт дамжих халдварын эрсдэлийг тодорхойлох орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ. Энэхүү аппарат нь эхээс урагт дамжих ураг өсөлтгүй болох, ураг амьгүй болох, зулбах, сонсгол муудах, харааны гажиг үүсэх, саажилттай болох зэрэг хүндрэл үүсгэгч олон төрлийн вирусийг тодорхойлохоос гадна идээт үрэвслийн 200-аад төрлийн эмгэг төрөгч бактериас антибиотик мэдрэгчийг тодорхойлж байна.