Замын I ангийн захиргаа тор засагчдын зөвлөгөөнийг энэ сарын 07-нд замын 12 дугаар хэсгийг түшиглэн Үнэгт зөрлөгт зохион байгуулжээ. 42 тор засагч оролцсон энэ удаагийн зөвлөгөөний үеэр тус ангийн ИТА-ууд мэргэжлийн сургалт явуулсан байна. Мөн тор засагч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх "ШБАЗ" өргөст торыг татах багажийг ашиглах үзүүлэх сургалт зохион байгуулж, мэргэжил нэгтнүүд туршлага солилцов.Тор засагч нарын ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл, технологийн мөрдөлтийг хэвшүүлэх, хариуцсан километрийн торон хашааны эрсдлийг бууруулах, торон хашааны засварын чанар, гүйцэтгэл, дутагдлуудыг цаашид давтан гаргахгүй байх талаар санал солилцлоо. Зөвлөгөөний үеэр тор засагчдад бахь, ажлын цүнх, тор татаж чангалагч багаж, элгэн бээлий, тохойвч, өвдгөвч олгосон байна. Түүнчлэн, "Би мэдлэгтэй тор засагч" АХА тэмцээн зохион байгуулж, Замын 11 дүгээр хэсгийн тор засагч Ж.Ганчулуун, дөрөвдүгээр хэсгийн тор засагч Б.Наранболд, долдугаар хэсгийн тор засагч Д.Энхбаатар нар мэдлэгээрээ тэргүүлж эхний гурван байрт шалгарлаа.
