Замын аж ахуйн албаны 75 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлын хүрээнд “Тор засагч нарын зөвлөгөөн”-ийг Замын урд хэсэглэлд өнгөрсөн сарын 25, 26-нд зохион байгуулжээ. Зөвлөгөөнд Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда, Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүү болон албаны байцаагч, Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаадын удирдлагууд, Замын III, IV ангийн дарга нар, мастер, тор засагч нар оролцсон байна. Энэ үеэр “Төмөр замын аюултай бүс, зурвас газрын дэглэм”-ийг хэрэгжүүлэх, торон хашааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахад мөрдөх журмын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцжээ.
