Нүүр Боловсрол Тоочин хүү
Боловсрол

Тоочин хүү

G.Press 1 жилийн өмнө 169 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа 178 дугаар  “Дэгдээхэй” цэцэрлэг 24 цагийн үйл ажиллагаатай. Өнөөдөр тус цэцэрлэгт 135 хүүхэд хүмүүжиж байгаагаас 39 хүүхэд бэлтгэл бүлэгт хамрагддаг. Б.Ууганчимэг, С.Ундрах багштай бэлтгэл бүлгийн хүүхдүүд “Тоочин хүү” тэмцээнийг зохион байгуулж аав, ээжтэй юу сурч байгаагаа тайлагналаа. Тоог энгийн дүрслэлээр бүтээж үзүүлэх, хуванцар аягыг богино хугацаанд дээр дээрээс нь давхарлан өрөх, хураах оюун сэтгэлгээ хөгжүүлэх спорт өрөлт тоглоомоор өрсөлдэв. Бэлтгэл бүлгийн хүүхдүүд сар бүр эцэг эхдээ сурсан зүйлсээ үзүүлдэг ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.