Нүүр Энэ сэдвээр УБТЗ тээврийн статистикийг хоног бүр гаргадаг цорын ганц байгууллага
Энэ сэдвээр

УБТЗ тээврийн статистикийг хоног бүр гаргадаг цорын ганц байгууллага

G.Press 3 жилийн өмнө 284 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинэ оны босгон дээр Статистик бүртгэлийн төвөөс Тоо бүртгэгчдийн зөвлөгөөн зохион байгууллаа.. Зөвлөгөөнд, Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Д.Хорлоо, Статистик бүртгэлийн төвийн дарга Д.Тамир тэргүүтэй Зүтгүүрийн аж ахуйн албаны инженер техникийн ажилтнууд, татах хэсгүүдийн удирдлага, тоо бүртгэгч нар, Статистик бүртгэлийн төвийнхөн оролцлоо. Энэ зөвлөгөөнийг  Замын орлогч дарга Б.Гантөмөр нээж хэлсэн үгэндээ:

   -Бид уламжлал ёсоор хуучнаар Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албатай хамтран УБТЗ-ын тээврийн зүтгүүрийн чиглэлийн голлох үзүүлэлт болох галт тэрэгний маршрут боловсруулахаас эхлээд томоохон ажлуудыг цаашид хэрхэн сайжруулах  талаар  хэлэлцэж, зөвлөлдөж, хамтын шийдэлд хүрдэг  уламжлалтай. Тоо бүртгэгч-нарядчикуудын ажил, Статистик бүртгэлийн төвийнхний хамтын ажиллагаа хэр түвшинд байгаагаас зүтгүүрийн маршрутын боловсруулалтаас эхлээд олон ажил хэр үр дүнтэй биелэх эсэх нь хамаардаг. Тиймээс бид амжилт гаргаснаа бататгаж, алдаа дутагдлаа хэлэлцэн засаж залруулж байх нь зүйтэй” хэмээсэн юм. Замын хэмжээний түлш зарцуулалтын 94 хувийг Зүтгүүрийн аж ахуйн албаны харьяа татах хэсгүүд, үлдсэн дөрвөн хувийг бусад албад зарцуулдаг аж. Тиймээс уг зөвлөгөөнөөр маршрутыг зөв шивдэг болох, түлшний илүү зарцуулалтыг багасгах, хэмнэлт хийх зэрэг олон илтгэлийг хэлэлцлээ.

    Зүтгүүр ашиглалтын програмд олон өөрчлөлт хийсэн

Мэдээллийн технологийн албаны системийн шинжээч инженер Ч.Нямсүрэн:

-Ковидын үед ихэвчлэн зайнаас ажилласан ч 2021, 2022 онд тоо бүртгэгч-нарядчикуудын, деподын ашиглалтын инженерүүдийн, норм зохиогчийн, дулааны техник хариуцсан зааварлагч машинчийн модульд, албаны инженерийн тайланд... гэхчилэн тав, зургаан албан тушаалд тайлангийн нэмэлт өөрчлөлт  хийсэн. Хамгийн их өөрчлөлт нь гэвэл 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд Улаанбаатар татах хэсгийн сувилал дээр очиж ажилласан үе. Тэр үед гурван депогийн тоо бүртгэгч-нарядчик, ашиглалтын инженер, паспортын техникч зэрэг хүмүүстэй уулзаж тухайн програмуудад нь гардаг хүндрэлийг нь харилцан ярилцаж өөрчлөлтүүдийг хийсэн. Өөрсдөөс нь асууж байж өөрчилсөн болохоор ажлын байранд нь илүү нийцсэн өөрчлөлт болсон. Тухайлбал, тоо бүртгэгч-нарядчикуудын модульд хосын нэгт явсан галт тэрэгний судалгааг өссөн дүнгээр болон деподоор нэгтгэдэг болгосон. Ачааны галт тэрэгний судалгааг өссөн дүнгээр болон деподоор нэгтгэж, машинчийн цувааны дугаарыг гаргадаг болголоо. Мөн депо халуун зогсолтын хэтрэлт таван хувь байсныг 10 болгож, ажилд ирсэн болон зүтгүүр түлш авсан, хүлээн авсан цагийн зөрүүг цагийн алдаан дээр гаргадаг болгосон. Түүнчлэн, машинчийн үзүүлэлт дээр техникийн хурд, нөхөлтийн минутыг нэмж, цувааны үзүүлэлтийн тайланд техникийн хурд, нөхөлтийн минутыг нэмсэн. Түлш хэтрүүлсэн судалгааны тайланд цувааны дугаар оруулсан зэрэг олон өөрчлөлтийг хийлээ. Харин Норм зохиогчийн модульд 2022 оны аравдугаар сард гарсан Замын даргын тушаалын дагуу түлшний хэмнэлтийн урамшууллыг боддог болгож, цувааны үзүүлэлтийн тайланг цуваагаар дууддаг байсныг болиулан машинч, туслах, цувааны дүнгээр бүлэглэж дүн гаргадаг болгосон. Дулааны техник хариуцсан зааварлагч машинчийн модульд гэвэл ачааны галт тэрэгний түлшний нормыг нормын маягтын дагуу гаргадаг болголоо. Мөн ачааны галт тэрэгний нэг гол дээрх даралтын нэгдсэн судалгааг сери, хэсэглэл бүрээр гаргадаг болгож, сэлгээний илчит тэрэгний сери, өртөө зөрлөг бүрээр нэгдсэн судалгааг оруулж, машинчийн засварыг тусдаа нэмэлт цонхоор засварладаг болгосон.Зүтгүүрийн аж ахуйн албаны инженерийн тайланд Зүүнхараа, Улаанбаатар хэсэглэлд ачааны хөдөлгөөний хоногийн дундаж гүйлт, ашиглалтын парк, өртөөний болон депо халуун зогсолт нь хэд байгааг хэсэглэл бүрээр нь гаргадаг болгож өөрчиллөө. Дээр нь, зүтгүүрийн техникийн хурд, хоногийн бүтээмж гээд өглөө бүр үздэг гол үзүүлэлтүүдийг мөр болон хэсэглэлээр нь үздэг болов. Ингэснээр жишээ нь, Улаанбаатар татах хэсэг гэхэд аль мөрөн дээр нь алдаж, алинд нь сайн ажиллаж байгаа судалгааг гаргахад илүү давуу талтай болсон. Деподын ашиглалтын инженер гэдэг шинэ орон тоо гарснаас хойш Дархан татах хэсгийн ашиглалтын инженер ...Баттөгстэй хамтраад халуун зогсолтын, суудлын хөдөлгөөний, халуун нөөцийн, ачааны хөдөлгөөний, аж ахуйн хөдөлгөөний зэрэг таван судалгааны тайланд өөрчлөлт оруулсан. Энэ нь, өмнөх онынхтой харьцуулж гаргах боломжтой болж байгаа юм. Дашрамд хэлэхэд Улаанбаатар татах хэсгийн сувилалд байрлан ажиллахад Зүтгүүрийн аж ахуйн албаны инженер болон Улаанбаатар татах хэсгийн удирдлагууд маш их туслалцаа үзүүлэн хамтарч ажилласанд талархал илэрхийлье.

  Маршрут буруу шивэх нь их байна

Статистик бүртгэлийн төвийн вагоны тайлан бүртгэлийн инженер Б.Уянга:

-2021 оны эхний 11 сарын байдлаар нийт 126885 маршрут, 2022 оны эхний 11 сарын байдлаар 110131 маршрут буюу өнгөрсөн оны мөн үеэс 16754 маршрутаар багасаж, 86.8 хувь болж, 13.2 хувиар буурсан байна. Энэ нь, тээвэрлэсэн ачааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 14.9 хувиар буурсан учир маршрут багасаж харагдаж байгаа юм. Маршрут шивэлтэд депогийнхон алдаа гаргаж байна. 2022 оны эхний 11 сарын байдлаар Дархан татах 81, Улаанбаатар татах 87, Сайншанд татах 128 алдаа гаргажээ. Хамгийн их гаргасан алдаа нь тэрэг хүлээлцэхэд түлш зөрөх, нарядчик зэхсэн түлш масло орхиж шивэх, тоог буруу шивэх, илчит тэрэгний сери дугаар андуурч шивэх, мөн маршрут нээсэн огноо, хөтлөлт, вагон тоо, жин, галт тэрэгний дугаар буруу зэрэг алдаатай байна. Алдаа бүрийг Статистик бүртгэлийн төвийн тоо бүртгэгч нар болон деподын ахлах нарядчикууд хянан засаж, Өгөгдлийн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлж зүтгүүрийн аж ахуйтай холбоотой тоон болон чанарын үзүүлэлтүүдийг гаргаж байна. УБТЗ тээврийн статистикийг хоног бүр гаргадаг цорын ганц байгууллага. Замын хэмжээний хоногийн шуурхай ажлын тайлант мэдээг өглөө бүр Замын удирдлагуудад web, мессеж, и-мэйл зэргээр хүргэдэг. Үүнд тоо бүртгэгч-нарядчикуудын оролцоо маш чухал. Тиймээс шивж буй тоо бүр үнэ цэнэтэй учраас мэдээллийг зөв, шуурхай шивж, ажлаа хянамгай хийгээрэй гэж хүсье.

Д.Мөнхнасан: Аж ахуйн хөдөлгөөнд хийсэн ажил бага, зарцуулсан түлш их гардаг

Зүтгүүрийн аж ахуйн албаны дулааны техник хариуцсан зааварлагч машинч:

-Түлшний нормыг бид сар бүр батлан гаргаж байгаа. Замын даргын тушаалаар 2022 оноос татах хэсэг бүр түлшний зааварлагч машинчтай болсон. Сар бүрийн түлшний нормыг өөрчлөх саналыг татах хэсгийн Ашиглалт эрхэлсэн орлогч дарга дээр зааварлагч машинч нар хэлэлцдэг. Аль хэсэгт хэдээр нэмэх вэ, өмнөх сард ямар байв гэдэгтэй уялдуулж, ажлын хэмжээ, зүтгүүрийн парк, төлөвлөгөө болон шууд зарцуулалтаас үндэслэн дараагийн сарын нормыг шинэчлэн хийж байгаа. Маршрут боловсруулалтын програм дээрээ бид Ч.Нямсүрэн инженерээр нэлээд ажил хийлгэсэн. Хэсэглэлд галт тэрэгний жин, сери, дугаар, чиглэлийг нэг бүрчлэн гаргадаг болсноор бид ямар тохиолдолд жин нормоо нэмэх, ямар тохиолдолд хасах ёстой юм гэдэг судалгаандаа дүгнэлт хийн багасгаж, нэмж ажиллаж байна. Энэ жилийн хувьд галт тэрэгний хувийн зарцуулалт өндөр гарсан. Ялангуяа, Дархан татах хэсэгт бид нэлээд судалгаа хийсэн. Эрдэнэт, Шарын гол хэсэглэлд замын дэр мод муудсанаас зарим үед хурдыг 50 км цаг, түүнээс бага хурдаар бууруулж, анхаарамж ихтэй байсан. Нийт гол замын хэмжээнд ачааны хэмжээ багасаж, галт тэрэгний дундаж жил буурсан. Энэ бүхэн галт тэрэгний хувийн түлш зарцуулалтад нөлөөлсөн. Үүнд бид дүгнэлт хийн ажиллаж байна. Сэлгээний илчит тэрэгний өртөөд болон депогийн зогсолтыг бол нэг бүрчлэн гаргаж байгаа. Өртөөнд гараад технологит хугацаанаас илүү зогсож зарцуулсан түлшийг бид нормоороо гаргаж ирээд өнөөгийн зах зээл дээрх үнээр тооцон хэдэн төгрөг сул алдаж буйг нарийвчлан гаргадаг. Аж ахуйн хөдөлгөөнд түлш зарцуулалтыг бодох маш хүндрэлтэй байна. Энэ хөдөлгөөнд ажиллаж буй маршрутын зарим үзүүлэлт нь тонн км-ээр, зарим нь цагаар ордог. Бид зарцуулж буй түлшээ гүйцэтгэсэн ажилдаа тооцож, 10 мянган бохир тонн км-т түлшний нэгж зарцуулалтыг үзэхээр аж ахуйн хөдөлгөөнд гүйцэтгэсэн ажил нь бага, зарцуулсан түлш нь их бүргэгдээд байдаг. Аж ахуйн хөдөлгөөнд зам хэмжигч, Замын даргын үзлэгийн галт тэрэг болон тусгай галт тэрэгнүүд явдаг. Магадгүй дараа жил сонгууль болоход тусгай галт тэрэг олноор явж, тэр нь бүгд аж ахуйн хөдөлгөөнд орно. Тэгэхээр энэ хөдөлгөөнд анализ хийхээр түлш зарцуулалт маш өндөр хэр нь ажил бага гээд алдаатай гараад байгаа. Үүнийг биддотор нь ангилах уу, яг алийг нь үндсэн үзүүлэлтэд авах юм, аж ахуйн хөдөлгөөнд замын ажлыг хийж буй нь аль юм гээд тусгай галт тэргээ, халуун зогсолтоо ялгах талд нарийвчилж үзэх санал оруулж байна. Мөн 2023 ондоо сэлгээний хөдөлгөөнд ажиллаж буй илчит тэрэгнүүдийг эхний ээлжид насжилтаар нь түлшний нормыг өөрчилье гэж санал оруулсан. Яагаад гэвэл, ТЭМ18ДМ илчит тэрэг гэхэд адилхан өртөөнд хоёулаа ажиллаж байхад нэг нь нэг, нөгөөх нь 10 жил ажилласан байх жишээтэй. Бид насжилтаар нь биш сериэр нь норм өгдөг болохоор илчит тэрэгнүүдийн хувийн зарцуулалт өөр байна. Үүнийг бодох хэрэгтэй. Мөн галт тэргэнд нормоос хэт бага зарцуулсан машинч, зүтгүүрийн бригадууд тэр нормч маршрут шивэлт дээр орж ирэхээр бусдадаа ч юм уу анхааруулдаг, нэг бол тухайн нормоор нь бодогддог саналыг оруулмаар байна. Эдгээр асуудал дээр Статистик бүртгэлийн хамт олонтойгоо хамтарч ажиллана.

 

Дулааны техникийн нормоос хэмнэсэн,  хэтрүүлсэн түлш

Зүтгүүрийн аж ахуйн албаны судалгаанаас үзэхэд 2021 оны эхний есөн сард 737476 кг түлш хэмнэсэн бол 2022 оны мөн үед 347797 кг түлш хэмнэсэн буюу 47.16 хувиар буурчээ. Харин хэтрүүлэн зарцуулсан түлш өмнөх оны мөн үеэс 68 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Энд нэг анхаарах зүйл нь Төлөвлөгөө эдийн засгийн албанаас өгсөн төлөвлөгөө нь дулааны техникийн нормтой ойролцоо байх ёстой ч маш их зөрүү үүсдэг гэнэ. Тиймээс энэ зөрүүг ойртуулах талд ялангуяа түлшний зааварлагч нар анхаарч ажиллах шаардлагатайг Зүтгүүрийн аж ахуйн албаны инженер-эдийн засагч Б.Алтанцэцэг танилцууллаа. Түүний хэлснээр 2022 онд түлшний үнийн зөрүүнээс шалтгаалж 52 тэрбум төгрөгийн алдагдал үүрсэн байна. Мөн түүний танилцуулснаар гурван татах хэсгийн машинч, шууд бус оролцогч нар 2022 оны эхний есөн сарын байдлаар техник аяллаар нийтдээ нэг тэрбум, 336 сая 783 мянга, түлш хэмнэлтээр 877 сая 276 мянган төгрөгийн урамшуулал авчээ.

Энэ үеэр Сайншанд татах хэсгийн инженер-эдийн засагч Н.Батцэнгэл “Зөвлөгөөнд цаашид Төлөвлөгөө эдийн засгийн албанаас хүн оруулдаг байх хэрэгтэй. Учир нь, түлшний зарцуулалт болон үндсэн бүх үзүүлэлтийн төлөвлөгөөг тус албанаас гаргаж баталдаг. Манай албанаас санал өгдөг ч Төлөвлөгөө эдийн засгийн албанаас багасгадаг. Энэ нь, Замын хэмжээний хатуу тайлан гэдэг. Тиймээс норм дээрээ энэ албаныхантай хамтран ажиллах шаардлагатай байна” гэсэн санал хэллээ. Харин зөвхөн энэ удаагийн зөвлөгөөнөөр хязгаарлагдахгүй учир цаашид Төлөвлөгөө эдийн засгийн албанаас холбогдох ажилтныг оролцуулдаг болж, энэ удаагийн ярилцсан асуудлыг тус албанд хүргүүлнэ гэдгээ Статистик бүртэлгийн төвийн дарга Д.Тамир зөвлөгөөнд оролцогчдод мэдэгдлээ.

     Д.Хорлоо: Татах хэсгийн удирдлагууд хяналтаа сайжруулаарай!

Зүтгүүрийн аж ахуйн албаны Ашиглалт хариуцсан орлогч дарга

-Энэ уламжлал болсон зөвлөгөөн бол маш үр дүнтэй ажил болдог. 2022 онд хамтарч ажилласны амжилт, үр дүнтэй бүгдээрээ танилцлаа. Хамтарч ажилласан алба, төв, програм зохиогч инженерүүддээ албаныхаа ажилчдын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Та бүхний програмд хийж өгсөн өөрчлөлтийн үр дүнд тоон болон чанарын үзүүлэлтүүдийг бүр илүү нарийвчлалтай харж, түүнийхээ дагуу ажлаа сайжруулах, энд тэнд гарч буй асуудлыг олж илрүүлэх зэрэг олон талаар нэлээд ахицтай байгаа. Тиймээс бидний хамтын ажиллагаа 2023 ондоо төдийгүй цаашид үргэлжлэн, програмуудаа улам боловсронгуй болгоно гэж бодож байна. Татах хэсгүүдийн зүгээс маршрут шивэлтдээ анхаарч, алдаагаа багасгаж, ажлын чанараа 2023 ондоо дээшлүүлэх шаардлагатай. Ажил хийж байхад алдаа бол гардаг. Гэвч арай их байна гэж би харлаа. Тиймээс татах хэсгийн удирдлагууд энэ талд хяналтаа сайжруулаарай.

***                    ***

Ажил гүйцэтгэлээр бусдыгаа тэргүүлсэн төмөр замчид шагнуулав

Статистик бүртгэлийн төвийн дарга Д.Тамир “Бидний аливаа ажил тоо, бүртгэлтэй холбоотой. УБТЗ-ын анхан шатны нэгжид ажиллаж буй тоо бүртгэгч-нарядчикууд маань статистик бүртгэлийг бүрдүүлж, ихэвчлэн зүтгүүрчдийнхээ “тоосонд дарагддаг” ч тодорхой хэмжээгээр ажлаа үнэлүүлдэг” хэмээгээд шагнуулсан хүмүүсийн нэрсийг дуудлаа. Энэ удаад “Төмөр замчны алдар” тэмдгээр Дархан татах хэсгийн Ашиглалтынтехникч-нормзохиогчЛ.Батхишиг, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Улаанбаатар татах хэсгийн тоо бүртгэгч-нарядчик Ж.Энх-Ариун, Сайншанд татах хэсгийн тоо бүртгэгч-нарядчик Ж.Ганчулуун, 150 мянган төгрөгөөр Статистик бүртгэлийн төвийн оператор-тоо бүртгэгч Мөнхжаргал,Улаанбаатар татах хэсгийн маршрутболовсруулалтынтообүртгэлийнтехникчЭ.Эрдэнэтуяа, 120 Сайншанд татах хэсгийн маршрутболовсруулалтын тообүртгэлийн Статистик бүртгэлийн төвөөс Тоо бүртгэгчдийн зөвлөгөөн зохион байгууллаатехникч Г.Оюундарь, 120 Дархан татах хэсгийн тоо бүртгэгч-нарядчик Х.Номингэрэл нарыг шагналаа.

 

 М.НАРАНБОЛД 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.