ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын ажилтнууд “Төмөр зүрхний цохилт” цус хандивлах аянд оролцжээ. Энэхүү аян “ганц хандивын долоо хоног”-той давхацсан байна. Кампанит ажлын үеэр 68 төмөр замчин цусаа хандивласны 17 нь анх удаа оролцсон аж. Нийт 30 гаруй литр цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулж чаджээ. Мөн ясны чөмөгний донорын бүртгэлд орох хүсэлтийг дөрвөн хүн гаргасан байна. Уг аяныг аж ахуйн нэгж, хурдны замын бүтцийн хэлтсийн ажилчдын дунд зохион байгуулдаг ба энэ онд хоёр дахь удаагаа зохиогдож байгаа аж. Ингэснээр Эрхүү хотын төмөр замын ажилчид бараг 70 литр цус хандивласан байна.
