Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаад валютын албан нөөц, ханшийн талаарх мэдээллийг сонссон байна. Одоогийн байдлаар
-
Гадаад валютын албан нөөц 4.1 тэрбум ам.доллар
-
Төгрөгийн доллартай харьцах ханш 3457 төгрөг
-
Нүүрсний экспорт энэ оны эхний есөн сарын байдлаар 47 сая тонн
-
Зэсийн баяжмалын экспорт 1.1 сая тонн
-
Төмрийн хүдрийн экспорт 4.2 сая тонн
-
Газрын тосны экспорт 3 сая баррель болж тус тус нэмэгдсэн байна.
Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газар өнгөрсөн жил валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд дээр үзүүлэлтүүд өнгөрсөн жилээс өссөн дүнтэй гарлаа. Валютын нөөцийг нэмэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
-
Ашигт малтмалыг худалдан борлуулах, тээвэрлэх гэрээг бүртгэлжүүлсэн.
-
Экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр хийж байна. Ингэснээр татварын хэмжээ нэмэгдсэн. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хийж, цалин нэмсэн юм.
-
Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах биржийг байгуулсан. Бирж байгуулснаар ил тод болж, бүх төрлийн ашигт малтмалыг орлого нэмэгдсэн.
-
Ашигт малтмалын борлуулалт, худалдан авалт, хөрөнгө оруулалтаар нууц гэрээ байгуулах, оффтейк гэрээ байгуулахыг хориглосон. ЭТТ ХХК дээр гэхэд долоон оффтейк гэрээ, 544 нууц гэрээг олон нийтэд ил болгов.
-
ЭТТ ХХК дээр онцгой дэглэм тогтоосноор борлуулалт 3.8 дахин, олборлолт гурав дахин, экспорт 2.3 дахин тус тус өссөн байна. 605 сая ам.долларын урьдчилгаатай холбоотой өрийг төлж барагдуулав.
-
Уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдгийг зогсоов. Тээврийн компаниудын төлж буй татварын хэмжээ 45 хувиар нэмэгдсэн байна" гэж мэдээллээ.
-Ирэх онд 60 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөжээ. Боломжтой юу?
-Энэ жилийн тухайд эхний есөн сард 47 сая тонн нүрс экспортолсон байна. Он эцсийн дүнгээр 52 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой. Тал талдаа хичээж ажиллавал 60 сая тонн нүүрс гаргах боломжтой гэж төсөвт суулгасан. Мэдээж амаргүй, гэхдээ боломжтой. Манай Засгийн газар боломжийг гүйцэд ашиглаж, шахаж ажиллах ёстой гэсэн байр суурь баримталж байна.
-Төмөр замын холболтууд хэр байгаа вэ?
-Гэрээ хэлцэл хийгдэж байна. Гашуунсухайт-Ганцмод төмөр замын холболтын тухайд хилийн цаана байгаа төмөр зам нь Чайна Энержи гэдэг компани бий. Тэдэнтэй хийх гэрээн дээр ХЗДХ-ийн сайд ажиллаж байна.