Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хэсгийн III хуралдаан Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү хуралдаан өмнө нь өнгөрсөн онд ОХУ-ын Москва болон БНХАУ-ын Тянжинь хотноо тус тус зохион байгуулагдаж байсан юм.
