Нүүр Боловсрол Төмөр замын технологийн бүхий л шийдлүүд дээр хамтран ажиллана
Боловсрол

Төмөр замын технологийн бүхий л шийдлүүд дээр хамтран ажиллана

G.Press 2 сарын өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

 

БНХАУ-ын  "CRRC Datong" ХХК-ийн Хилийн чанд дахь бизнесийн хөгжлийн хэлтсийн ерөнхий менежер Ma Weiping тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн  Даваа гарагт  ТЗИС, ПТК-ийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, нөхөрсөг уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын төмөр замын салбарт технологийн дэвшилтэт, байгальд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлж, хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, технологи дамжуулах, сургалт болон судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Талууд эрдэм шинжилгээний судалгаа болон үйлдвэрлэлийн туршлагадаа тулгуурлан төмөр замын тээвэрлэлтийн орчин үеийн дизель-цахилгаан хосолмол болон давхар цахилгаан хосолмол зэрэг шинэ эрчим хүчний зүтгүүрийн бүх төрлийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.