Нүүр Засгийн газар Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлнэ
Засгийн газар

Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлнэ

G.Press 1 жилийн өмнө 135 үзэлт 0 сэтгэгдэл

Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, төмөр замын тээвэрлэлтийн хөдөлгөөний зохицуулалт, уялдаа холбоог сайжруулан, 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, хил дамнасан төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, эрчимжүүлнэ. Үүнд:

Гашуунсухайт-Ганцмод боомт

Шивээхүрэн-Сэхээ боомт

Ханги-Мандал боомт

Арцсуурь-Шивээхүрэн нарийнсухайт

Сайншанд-Баруун-Урт-Хөөт

Улаанбаатар-Шинэ Хархорум ТХХТ

Чойбалсан-Бичигт-Зүүнхатавч

Сүхбаатар-Хөшигийн хөндий-Замын-Үүд гэх мэт.

Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хилийн боомтын гал тэрэгний солилцоог нэмэгдүүлж, төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэхээр болжээ.Зорчигч тээврийн хувьд үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, 2024 онд 2625 зорчигчийн галт тэрэг аялуулсан бол энэ онд төмөр замаар 3125 зорчигчийн галт тэрэг аялуулах юм байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.