Ирэх сарын 23-нд “Монгол инженер -2026” эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ хүрээнд УБТЗ-ын Тээврийн хяналтын алба байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан “Төмөр замын тээврийн аюулгүй байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Энэхүү хэлэлцүүлэгт оролцох эрдэм шинжилгээний өгүүллийг Төмөр замын их сургууль дээр хүлээн авч байна. Иймээс төмөр замын салбарын инженер техникийн ажилтнууд уг хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг уриалж байна.
“Төмөр замын тээврийн аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг дөрөвдүгээр сарын 15 өдрийг хүртэл ТЗИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга /Ph.D/ М.Бямбасүрэнгийн 99183426 дугаараар болон [email protected] хаягаар илгээж болох юм байна.
