“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Хятадын төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүн компанийн (CRRC) Далянь дахь салбарын (CRRC Dalian) төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Талууд төмөр замын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд дараах чиглэлүүдийг онцлон ярилцав. Үүнд:
Дизель болон цахилгаан хосолсон (hybrid) зүтгүүрийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд түлхүү ашиглах;
Зүтгүүрийн засвар үйлчилгээний чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах;
Цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулах;
CRRC Dalian нь 1899 онд байгуулагдсан, Хятадын төмөр замын үйлдвэрлэлийн ууган үйлдвэр бөгөөд өнөөдөр дэлхийн хэмжээнд дизель болон цахилгаан зүтгүүр, хөдөлгүүр болон хөдлөх бүрэлдэхүүний гол үйлдвэрлэгчдийн нэг болж хөгжжээ.
