Нүүр Гадаадын төмөр зам Төмөр замын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аянд нэгдлээ
Гадаадын төмөр зам

Төмөр замын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аянд нэгдлээ

G.Press 1 сарын өмнө 56 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сурагчдын хаврын улирлын амралт эхлэхийн өмнөхөн Дорнод Сибирийн төмөр замаас осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой галт тэргээр зорчих бүсэд хүүхдийн аюулгүй тээврийн кампанит ажлыг эхлүүлсэн байна.

Аяны хүрээнд төмөр замын ажилчид, тээврийн цагдаа, прокурорын газрын төлөөлөгчид хамтран насанд хүрээгүй хүүхдүүд болон иргэдийн аль алинд нь тохирох урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг туршжээ. Хурдны замын хамгийн их гэмтэлтэй хэсгүүдэд анхаарал хандуулж, төмөр замын ойролцоох сургуулиудад аюулгүй байдлын хичээл, мэргэжилтний тайлбар яриа, зорилтот уралдаан зэргийг зохион байгуулж, төмөр замын онцлогийг таниулах дүрмийн асуулт хариултыг бэлтгэн сургалт явуулжээ.

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүд, түүнчлэн цахилгаан галт тэрэгний зорчигчидод зориулан төмөр замын буудал дээр ч хийж байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.