Нүүр Засгийн газар Төмөр замын нүүрсний үнийг 50 хувь бууруулахаар боллоо
Засгийн газар

Төмөр замын нүүрсний үнийг 50 хувь бууруулахаар боллоо

G.Press 1 жилийн өмнө 116 үзэлт 0 сэтгэгдэл

 

Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр болж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн тул экспортыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.

УИХ-аас 2025 оны төсвийг батлахдаа нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор тооцож, нийтдээ 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэтэл он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 ам.доллар хүртэл буюу төлөвлөснөөс 20 орчим хувиар буураад байна.

Иймд экспортыг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг боомтуудад яаралтай очиж ажиллан хэд хэдэн шийдвэр гаргасан тухай Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэхдээ төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, “Уул уурхайн биржийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон тухай мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.