Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөгийг Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгууллаа. УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогтоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн нийт 170 гаруй ахлах ангийн сурагчдад төмөр замын мэргэжлийг сурталчлан танилжээ. Өдөрлөгт тус аймгийн Боловсролын газрын дарга С. Мөнхцэцэг дэмжин оролцож Төмөр замын их сургууль, Политехник коллежтой хамтран ажиллах саналаа илэрхийлсэн аж. Энэ үеэр ТЗИС-д суралцахаар таван сурагч хүсэл зоригоо илэрхийлж эрхийн бичиг гардан авлаа.
Мэргэжил сурталчлах өдөрлөгийг нээж Хэнтийн аймгийн боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг үг хэлж сурагчдыг төмөр замын эрхэм сайхан мэргэжлүүдээс сонгон суралцахыг уриалсан бол ТЗИС, ПТК-ийн танилцуулга, элсүүлэх, суралцах журмын талаар ТЗИС-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Баяраа танилцууллаа.
Мөн Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөгийг Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр тус тус амжилттай зохион байгуулж, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 200 гаруй сурагч хамрагдсан. Өдөрлөгт тСүхбаатар аймгийн Боловсролын газрын сургалт арга зүй хариуцсан хэлтсийн дарга Б.Алдармаа болон сургуулиудын удирдлагууд оролцож, УБТЗ ХНН-ийн Сургалтын байгууллагууд болох Төмөр замын их сургууль, Төмөр замын политехникийн коллежтой хамтран ажиллахаа илэрхийллээ. Тус үйл ажиллагаа цаашлан Дорнод аймагт үргэлжилж "Мөрөөдлөө мэргэжил болгоё" Боловсролын олон улсын үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын 30 гаруй их дээд сургууль өөрсдийн танилцуулгаа хийж, Дорнод аймгийн Чойбалсан хотын 16 ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн 4000 сурагч оролцжээ. Мэргэжил сурталчлах өдөрлөг гурван өдөр үргэлжилжээ.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.