Нүүр Боловсрол Төмөр замын мэргэжлийг сурталчлах өдөрлөг орон нутагт өрнөж байна
Боловсрол

Төмөр замын мэргэжлийг сурталчлах өдөрлөг орон нутагт өрнөж байна

G.Press 2 жилийн өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, түүнд шаардлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албанаас санаачлан “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг улс орон даяар дөрөвдүгээр сарын 09-26-ны хооронд зохион байгуулж байна. Төмөр замын тээврийн салбарт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилготой  дээрх өдөрлөгийн хүрээнд Замын захиргаа, ТЗДС, ЗТБ-аас хамтарсан ажлын хэсэг энэ сарын 15-19-нд Сүхбаатар, Хэнтий,  Дорнодод, 17-19-нд Говьсүмбэр, Дорноговьд, 21-26-нд Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод, 23-26-нд Дундговь, Өмнөговьд тус тус ажиллана. Энэ үеэр орон нутгийн дунд сургуулиудын төгсөх ангийн хүүхдүүдэд төмөр замын салбарын онцлог хийгээд энэ мэргэжлийг эзэмшсэнээр хувь хүнд олдох давуу тал боломжуудыг сурталчилж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.