Нүүр Боловсрол Төмөр замын мэргэжлээр 3+2 хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллана
Боловсрол

Төмөр замын мэргэжлээр 3+2 хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллана

G.Press 3 жилийн өмнө 248 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятадын Сиань хотын Төмөр замын мэргэжил технологийн коллеж манай ТЗДС -ийн хооронд байгуулсан санамж бичигт 3+2 хөтөлбөр, багш, оюутан солилцоо, хятадын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай тусгагджээ. Төмөр замын мэргэжил технологийн институтэд гурван жил суралцаж техникч дипломтойгоор төгсөөд Төмөр замын дээд сургуульд 1-2 жил сурч бакалавр зэрэг авах, мөн техникч дипломын зэргээр төгсөөд Сиань Чан Ан их сургуульд тэтгэлэгт хамрагдан 1 жил бакалавраар сурч төгсөх боломж нээгдэж байгаа юм. Цаашлаад магистр, докторын сургалтад суралцах боломжууд ч тусгагдлаа. Сиань хотын төмөр замын мэргэжил технологийн институтын сургалтын үйл ажиллагаа, вертауль орчин, дижитал технологийг нэвтрүүлсэн шинэлэг орчин үеийн сургалтын баазтай танилцаж, 3+2 хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа хэмээн ТЗДС-иас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.