Нүүр Боловсрол Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг Сайншандад боллоо
Боловсрол

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг Сайншандад боллоо

G.Press 1 жилийн өмнө 111 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай боллоо.

Өнгөрсөн Пүрэв гараг буюу тавдугаар сарын 1-ний өдөр Төмөр замын дээд сургуулийн сургалт хариуцсан дэд захирал Л.Бямбасүрэн болон бусад холбогдох ажилтнууд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Ахлах ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, төмөр замын мэргэжлийн талаар, ТЗДС-ийн хөтөлбөр, элсэлтийн журам, сургуулийн давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн байна.

Өдөрлөгийн үеэр ТЗДС-ийн “Жигүүртэн” сагсан бөмбөгийн баг сургуулийнхаа төлөөлөл болон оролцож, сурагчдад оюутны амьдрал, хамт олны уур амьсгал, спорт, чөлөөт цагийн идэвхтэй орчныг танилцуулсан нь сурагчдад ихээхэн сонирхолтой байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.