Нүүр УБТЗ ХНН Төмөр замын лавлах үйлчилгээ төлөвлөгөөгөө 440 хувиар биелүүлжээ
УБТЗ ХНН

Төмөр замын лавлах үйлчилгээ төлөвлөгөөгөө 440 хувиар биелүүлжээ

G.Press 3 жилийн өмнө 188 үзэлт 0 сэтгэгдэл

  

Өнгөрсөн онд төмөр замын лавлах үйлчилгээний 1900-1949 тусгай дугаарын хамт олон орлогын төлөвлөгөөгөө 75 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажиллажээ. Ийнхүү орлого өсөхөд “Тасалбар таны утсанд” үйлчилгээгээр сард дунжаар галт тэрэгний 22910 тасалбарыг худалдан борлуулж, төлөвлөгөөг ч 52 хувиар давуулан биелүүлж байсан нь нөлөөлжээ. Өнгөрсөн оны ажлын үр дүнг 2021 оныхтой харьцуулахад орлогын төлөвлөгөөг 440 хувиар биелүүлсэн байна. Түүнчлэн, лавлах үйлчилгээний хамт олон өнгөрсөн онд Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO:14001 стандартын хүрээнд УБТЗ-ын 13 аж ахуйн нэгжид хаягдал батерэй цуглуулах сав  байршуулж, нийт 38 кг аюултай хог хаягдлыг мэргэжлийн байгууллагад тушаажээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.