Өнгөрсөн сарын сүүлчээр төмөр зам инноваци 2025 үзэсгэлэн зохион байгууллагдлаа. Тус арга хэмжээг С.Мөнх-Алдар даргатай Техникийн бодлого, стандартчиллын алба чанартай сайн зохион байгуулав. Тэрээр төмөр замын инновацийн талаар аятайхан танилцуулга хийлээ. Энэ ажилд инженер Л.Энхболд, Х.Алмагул, Б.Ганбаатар нарын зэрэг эрвийх дэрвийхээрээ энэ ажлыг эмхлэн зохион байгуулсан. Манай үйлдвэр аж ахуйн газрууд өөрсдийн шилдэг оюуны бүтээлүүдийг дэлгэн тавьсан байлаа.
Зүтгүүрийн депо энэ тал дээр хэзээнээсээ нэртэй газар, сайн зохион байгуулж, гоё харагдаж байсан. Ихбаяр, Хадбаатар, Ганзориг нарын бүтээлч сэтгэлгээтэй залуус Якорын голыг зорж тавьсан байлаа. Өнөөдөр зүтгүүрүүдийн гол гол эд ангиудын металлын чанар муудсан учраас эд ангиудад эвдрэл их гарч энэ нь ажилд багагүй хохирол учруулж байгаа юм. Замын II ангийн Засварын газарт сумын тоонолжийн элэгдлийг сэргээн сайжруулах цех байгуулан эдийн засгийн ихээхэн үр дүнд хүрч байгаа тухай инженер Мөнхсүх дэлгэрэнгүй танилцуулагыг хийв.
Холбооны II ангийн инженерүүд сэлгээний ДОВ-ын сумуудын контактан холболтуудыг боловсронгуй, ашиглалтанд найдвартай болгожээ. Суудлын вагон депогийн инженер, засварчид өвөл “хүйтэнд зогсож” байгаа вагонуудыг ээлжээр галлаж, утаа баагуулдаг байсаныг зогсоосон байна.
Зүүн хараагийн вагон депо саяхан ачааны 5 вагоныг бараг шинээр үйлдвэрлэн гаргасан шүү дээ. Эрчим хүч ус хангамжийн 1-р анги шонгийн модны орой дох шаазан лонхны гэмтлийг хүртэл дроноор илрүүлж шалгадаг болсон байна. Өртөө зөрлөгийн жижүүрүүд хоорондын замд бичгэн хэлбэрээр өгдөг анхаарамжуудыг цахимжуулж, хөдөлмөрийг асар ихээр хөнгөвчлөн аюулгүй байдлын баталгааг уламч найдвартай болгосон байна. Энэ ажилд Замын орлогч дарга Нямсүрэн ажил хэрэгчээр оролцож үлгэр жишээ үзүүлсэн байна билээ.
Нэгэн асуудлыг том үсгээр онцлон тэмдэглэмээр байна. Төмөр замын дээд сургуулийн захирал Галбадрах депогийн дизелийн ажилласан тосон доторх металиудын үрэлтээс үүссэн үртсүүд цлиндр поршинд хэр зэрэг муугаар нөлөөлж байгааг тогтоох сэдвээр эрдэмийн ажлын докторын зэрэг хамгаалсан нь сайхан санагдаж байв. 1985 онд миний бие Москвагийн төмөр замын РЯЗАН-ы тасгийн депогийн ажилтай танилцаж байхад тус депогийн дарга нэрий нь би одоо санахгүй байна. Зөвлөлт Холбоот Улсын Хөдөлмөрийн баатар нөхөр “Өөрийн депогийнхаа үйл ажиллагаа” сэдвээр техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байсан тухай ярьж байсныг санаж байна. Манай Галбадрахын хөдөлмөр бүтээл түүнтэй төстэй юмдаа гэсэн бодол толгойд зурвас хийж байлаа.Тус сургуулийн багш Мөнхбаярын удирдсан 10 –аад оюутнуудаас бүрдсэн залуучуудын баг улсын “Робокон”-ы тэмцээнд Мэдээлэл технологийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг мэргэжлийн аврага багуудтай ана мана үзэлцэж байсан нь туйлийн сайхан харагдаж байлаа.
Хөдөлмөрийн баатар Ширмэндугар агсаны ДОВ-ын сэлгээний ажлыг уран хийдэг арга ухааныг бид эзэмших ёстой. Ер нь хөдөлгөөний диспечерээс аваад Тээвэр зохион байгуулалтын албаны ажиллагсадын цаг нарыг хожиж ажилладаг аргуулыг дараагийн үзэсгэлэнд дэлгэж тавьмаар байна.
Манай төмөр зам чинь ашиглалтын төмөр зам Дорнод Сибир, Хөх хотын төмөр замууд мөн адил ашиглалтын төмөр замууд. Тэгэхдээ техник технологийн потенциал түвшний хувьд биднээс өндөр л дөө тэдэнтэй л бид ойртох хэрэгтэй байгаа юм. Энд манайд ажиллаж байгаа оросын мэргэжилтнүүдийн үйлдвэрүүд дээр очиж ажиллаж, үзүүлж байгаа үлгэр жишээ оролцооч өндөр байх хэрэгтэй гэдгийг ахмад төмөр замчны хувьд би хэлмээр байна.
Шинэ бүтээл инноваци гаргасан шинийг санаачлагчдын хийсэн бүтээлийн үр дүнгийн тодорхой хувиар тэднийг хөхүүлэн урамшуулж байвал улам ч илүү. Дээр үед Сүхбаатар аймгийн гэдэг билүү дээ нутагт Уран Гомбо гэж нэртэй уран хүн байжээ. Нэгэн айл шинэ гэр бариад зочид ороход уран Гомбын хийсэн хаалга гэж нугас нь дуугардаг гарахад нь шан нь багадсан хаалга гэж хэлсэн гэдэг.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш
