Нүүр Засгийн газар ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
Засгийн газар

ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

G.Press 2 жилийн өмнө 144 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өчигдрийн  /2024.03.27/  Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжигдлээ.

 Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан, хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.

 Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.