Нүүр Боловсрол Төмөр замын дээд сургуулийн төгсөлтийн баяр боллоо
Боловсрол

Төмөр замын дээд сургуулийн төгсөлтийн баяр боллоо

G.Press 11 сарын өмнө 123 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын дээд сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн баяр өчигдөр /2025.06.12/ МҮЭСТО-нд боллоо. Төгсөлтийн баярын үйл ажиллаганд Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий инженер Д.В.Бондарь, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга, Дохиолол, холбооны албаны дарга Л.Гунгаажанцан болон салбар нэгжийн дарга нар, эрдэмтэн багш, ажилтнууд төгсөгчид, төгсөгчдийн гэр бүл оролцов.

Энэ хичээлийн жилд ТЗДС-ийн бакалаврын есөн хөтөлбөрөөр 197 оюутан төгсөж, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа. Амжилттай суралцаж “Шилдэг төгсөгч”-өөр шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, “Онцлох” дипломын эзэн болсон оюутнуудыг урамшууллаа. Мөн “УБТЗ" ХНН-ийн мэргэжлийн алба, салбар нэгжийн удирдлагууд мэргэжлийн чиглэлээр ажиллах эрхийн урилгыг гардуулсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.