УБТЗ-ын салбар нэгжүүдэд очиж ажиллах Төмөр замын дээд сургуулийн оюутны отрядыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. 

 

Оюутан сурах хугацаандаа мэргэжлээрээ ажиллах, дадлага, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх, амралт, дадлагын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх ажил мэргэжлийн баримжаа олгох, цалинтай ажиллах боломж олгох зорилгоор зохион байгуулагддаг уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн, Замын ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож, Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, Зорчигч тээврийн албаны Д.Пүрэвсүрэн, Хүний нөөцийн албаны орлогч дарга Б.Энхболд, Зүтгүүрийн аж ахуйн албаны орлогч дарга Л.Дагвадорж, Зорчигчийн вагон депогийн дарга Б.Юлхарсүрэн, Замын 2 дугаар ангийн дарга Д.Алтангэрэл, Төмөр Замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн болон бусад инженер техникийн ажилтнууд оролцлоо. Энэ жилийн оюутан отрядад Төмөр замын барилга зам замын аж ахуй, Вагоны аж ахуй, Зүтгүүрийн аж ахуй хөтөлбөрийн 41 оюутан Зорчигчийн вагон депо, Сайншанд татах хэсэг, Замын хоёр дугаар ангийн 17, 20 дугаар хэсэгт хуваарилагдан ажиллах ба тухайн салбар нэгжийн удирдлага, хамт олон ёслол төгөлдөр хүлээн авлаа.