Төмөр замын дээд сургуулийн 66 дахь удаагийн төгсөлт, “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо.
Тус сургууль 2022-2023 оны хичээлийн жилд төмөр замын мэргэжлээр 97 оюутан төгсгөж, оюутнууд ромбо, дипломоо гардан авлаа. Төгсөлтийн баярыг нээж тус сургуулийн захирал, доктор У.Мягмарсүрэн нийт төгсөгчдөдөө баяр хүргэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Төгсөлтийн баярт Замын ерөнхий инженер С.П.Старцев, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш тэргүүтэй, алба хэлтсийн дарга нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр сурлага, амжилтаараа бусдыгаа манлайлсан оюутнууддаа төмөр замын салбар нэгжүүдээс ажлын байрны урилга гардуулав. Тухайлбал, Зорчигчийн вагон депогоос дөрөв, Замын VI ангис дөрөв, Замын IV ангис зургаан оюутанд шууд ажиллах ажлын байрны урилга гардуулж, баяр дээр нь баяр нэмлээ.
Сэтгэгдлүүд
Шинэхэн төгсөгчдөдөө амжилт хүсье ээ. Төмөр замынхаа салбарт сайн ажиллаарай