ОХУ, БНХАУ-тай хийх худалдаагаа нэмэгдүүлэх зорилгоор Алс Дорнод руу чиглэсэн төмөр замын дэд бүтэцдээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн онд дээрх улсууд 218 тэрбум ам.доллароор хэмжигдэх гадаад худалдааг хийсэн бөгөөд энэ нь хоёрын улсын гадаад худалдааны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Гэвч энэ мөнгөн дүнгийн ихэнх хэсгийг хоолойн тээврээр дамжуулдаг аж. Тэгвэл ийнхүү төмөр замын дэд бүтцийн салбараа хөгжүүлэхээр зорьж буй нь овор хэмжээ ихтэй, материаллаг түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатайг илтгэж байгаа юм.