Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан УБТЗ-ын Залуучуудын зөвлөлийн санаачилгаар Замын захиргаа, УБТЗ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран “Төмөр замчин эмэгтэйчүүд”анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 7-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Замын дарга Х.Хэрлэн тэргүүтэй орлогч дарга нар, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Залуучуудын зөвлөлийн тэргүүн, Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Ц.Золбаатар болон алба, хэлтэс, төв, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, бүх аж ахуйн нэгж дэх төмөр замчин бүсгүйчүүдийн төлөөллүүд оролцлоо. Үйл ажиллагааг Замын дарга Х.Хэрлэн нээж хэлсэн үгэндээ, УБТЗ-ын нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлээд “Мартын 8-ны баяр нь амьдралд аз жаргал, гэрэл гэгээ, эрч хүч, урам зориг, ухаарал хайрлаж байдаг эмэгтэйчүүддээ хайр хүндэтгэлээ илэрхийлэх хамгийн гэгээн сайхан нандин баярын өдөр юм. Төмөр замын тээврийн салбар бол улс орны хөгжлийн хурдасгуур ган судас билээ. УБТЗ-ын хөгжил дэвшил, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн оруулж байгаа хувь нэмрийг Замын дээд удирдлага ямагт өндрөөр үнэлж байдаг юм. Өнөөдөр УБТЗ-ын нийт ажилтны 38.6хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд Замын удирдлагын зүгээс эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог алба, хэлтэс, төв, салбар нэгжийн түвшинд нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд төлөвшүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангахад анхаарч, эрх зүйн болон менежментийн шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн асуудлыг онцгойлон авч үзэж байна.Төмөр замчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцож байгаа та бүхэн тулгамдсан асуудлуудаа тал бүрээс нь хэлэлцэж, үнэтэй санал зөвлөмж гарган Замын удирдлагын бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхэд та бүхний санал санаачилга чухал болохыг онцлон тэмдэглэе” хэмээгээд зөвлөгөөн болон баярын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Оролцогчидцаашид энэхүү үйл ажиллагаагжил бүр зохион байгуулж байх хүсэлтийг дэвшүүлж байв. Энэ үеэр УБТЗ-аас төрөн гарсан Монгол Улсын Гавьяат эмэгтэйчүүдээхүндэтгэн баглаа цэцэг гардуулж, шилдэг тэргүүний эмэгтэйчүүдээ шагнаж урамшуулав. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан “УБТЗ-ын эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнд нэгдэн, 68 дахь жилдээ тэмдэглэж байна.Энэ жилийн хувьд бид тулгамдсан асуудлаа хэлэлцэж, Нийгэмлэгийн хөгжил дэвшилд дуу хоолой, саналаа гарган, эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөж байгаад баяртай байна.Өнөөгийн байдлаар, УБТЗ ХНН-ийн 16 мянга гаруй ажилтнаас 38.6 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нийгэмлэгийн өнгө төрх, үзэмж чимэг болсон 6100 гаруй эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийн байдлаас товч танилцуулбал, төмөр замын тээврийн хөдөлгөөнтэй шууд холбоотой салбарт 26.1 хувь буюу 4128, эрүүл мэндийн салбарт 2.1 хувь буюу 340, боловсролын салбарт 3.5 хувь буюу 560, барилгын салбарт 1.3 хувь буюу 198, бусад салбарт 5.6 хувь буюу 882 эмэгтэйчүүдажиллажбайна.Өнгөрсөн ондманай хамт олон 27.6сая.тонн ачаа, 2.4сая зорчигч тээвэрлэж, 14.9 тэрбум тн/км-ийн ажил гүйцэтгэсэн нь Монгол Улсын хэмжээнд нийт тээврийн 45.6 хувийг, ачаа эргэлтийн 85 хувийг эзэлсэн амжилттай байна. Энэхүү нөр их хөдөлмөр, бүтээн байгуулалтад манай эмэгтэйчүүдийн хичээнгүй хөдөлмөр зүтгэл, манлайлал ньүеийн үед үлгэр жишээ болж байгааг сайшаан магтаж, талархал илэрхийлье. Энэ амжилтаа 2023 онд ч бататган 32 сая тн/км-ийн ачаа тээвэрлэлт хийхэд бүсгүйчүүд бидний шаргуу хөдөлмөр, оролцоо чухал юм.Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай ярихад тэгш эрхийн байдал маш чухал байна.Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь зөвхөн нэг хүйсийн тухай асуудал бус, хүний эрхийн тухай цогц асуудал билээ.Өнөөдөр бид өөрсдийн оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэгэдэгт анхаарлаа хандуулж, нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, гэр бүл, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, санал хүсэлтээ чөлөөтэй, нээлттэй ярилцахыг хүсэж байна. Бүсгүйчүүд бид УБТЗ-ынхаа өнгө төрх, нүүр царай болдог учир байгууллагынхаа соёлыг дээшлүүлэх, ажлын байрны цэвэр цэмцгэр байдлыг хангахад нэн чухал үүрэгтэй, ямагт санал санаачилгатай ажиллах нь бидний зорилтын нэг юм” гээд оролцогч бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд ажилтан зайнаас ажиллах үеийн хөдөлмөр зохицуулалт, гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг томилолтоор ажиллуулахгүйзэрэг хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцааг эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд болон эрэгтэйчүүдэд хууль тогтоомжийн дагуу эерэгээр зохицуулах шаардлагатайг онцолсон юм. Мөн хортой, хүнд нөхцөлд ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөлийг сайжруулах талаар хүртээмжтэй, шинэлэг арга барил, технологийг нэвтрүүлж, өөрчлөлт хийхэд нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн болон Залуучуудын зөвлөлийн хүч, оролцоог дэмжин ажиллахаа Замын удирдлагууд дуулгалаа. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Амарбаясгалангийн хэлсэн бас нэг гол зүйл нь “Төмөр замын тээврийн ажлын онцлог, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагааг гүйцэтгэхэд өндөр ачаалал, сонор сэрэмж, ур чадвар, сахилга бат шаардлагатай. Манай ажилтнууд энэ бүх хатуу шалгуурыг ханган, олон жил байгалийн хатуу ширүүн, хүнд нөхцөлд, шөнийн цагаар ажиллах зэрэг нь бие, физиологийн байдал, гэр бүлийн амьдрал, үр хүүхдэдээ анхаарал тавихад сөргөөр нөлөөлж байгааталаар эмэгтэйчүүдээс маань санал хүсэлтээ ирүүлсээр байна.Мөн ажилтнуудын цалин хөлсний шинэчлэлийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх, сарын үр дүнгийн урамшууллын тогтолцоог өөрчлөх, сургалтын арга хэлбэрийг шинэчлэх талаар ч хандаж байна. Иймд Монгол Улсынхүн амын дундаж наслалт, өрсөлдөгч төмөр замын болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын орлогын үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин зэргийг Нийгэмлэгийн төмөр замчдын нөхцөл байдалтай харьцуулан, цогц судалгаа хийж, үр дүнг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Нийгэмлэгийн зүгээс ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд жил бүр56 тэрбум орчим төгрөгийн зардлыг санхүүжүүлж, 32 тэрбум орчим төгрөгийн нөхөн санхүүжилт (дотаци)-ийг олгодог аж. Ажилтнуудын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд 7.9 тэрбум, сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн үйл ажиллагаанд 9.3 тэрбум, орон сууц, нийгэм хангамжид 11.4 тэрбум, их дээд сургууль,  мэргэжил олгох шатанд 517 сая, ажилтнуудын цайны газарт 1.3 тэрбум төгрөгийн нөхөн санхүүжүүлэлтолгодог аж. УБТЗ-ын ажилтнуудын 50 гаруй хувийг залуус эзэлж буйн39 хүртэлх насны эмэгтэйчүүд 2833байгаа юм байна. Тиймээс залуучуудад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, тэдэнд тулгарч буй гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн талаар бие хүний төлөвшлийн сургалтуудыг системтэй зохион байгуулах, эрүүл саруул, элэг бүтэн амьдрах, өрх гэрийн аз жаргалыг эдлэн сэтгэл хангалуун амжилттай хөдөлмөрлөхөдтуслах зэрэганхаарах олон асуудлууд байгааг Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн дурдаж байлаа.

Энэхүү зөвлөгөөний үеэр Замын хэмжээнд гар үйлдвэрлэл, ЖДҮ эрхэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Тухайлбал, Зорчигчийн вагон депо, Хүүхдийн секторын харьяа Замын-Үүд дэх “Алтан харгана”, Амгалан дахь “Бамбарууш” цэцэрлэгийн багш, ажилчид уран бүтээлээ дэлгэжээ. Зөвлөгөөний төгсгөлд Төмөр замчин эмэгтэйчүүдээс ирсэн санал хүсэлтийг Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн зөвлөл нэгтгэн Замын удирдлагад танилцуулж шийдвэрлэх ажээ.