Нүүр Ахмад үе Төмөр замчин ахмадууд "Шугаман бүжиг"-ээр амжилт гаргав
Ахмад үе

Төмөр замчин ахмадууд "Шугаман бүжиг"-ээр амжилт гаргав

G.Press 1 жилийн өмнө 221 үзэлт 0 сэтгэгдэл

           

Монголын Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ сард “Соёлын бүтээлч сар” аян зарласны хүрээнд 41 багийн 443 тамирчин оролцсон Монгол туургатан, үндэсний угсаатны шугаман бүжгийн их наадам болжээ. Уг наадамд УБТЗ-ын Ахмадын холбооноос хоёр баг оролцож, 65-85 насны ангилалд “III бүс” хамтлаг тусгай, 45-64 насны агилалд Ахмадын холбооны “Улаан сарнай” хамтлаг гутгаар байрт тус тус шалгарчээ. Зохион байгуулагчдын зүгээс “Дэлхий нийтээрээ бүх насныхан бүжиглэж эрүүлждэг шугаман бүжгийг манайхан ахмадын бүжиг гэж нэрлэдэг. Харин энэ удаагийн тэмцээнд залуучуудын ангиллыг нэмснээрээ онцлог боллоо. Цаашид залуусаа оролцуулан хамтдаа эрүүлжье, дархлаагаа дэмжье гэсэн зорилго тавьсан. Үүнээс хойш жил бүр “Монгол бахархал”-ын өдрөөр шугаман бүжгээр дэлхийн монгол туургатан нэгдээд “Чингис хаан” бүжгээ уухайлан бүжиглэж, их хаанаа алдаршуулан омогшиж байх болно” гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.