МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны нэрэмжит УБТЗ-ын Волейболын Замын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-7-ны хооронд Замчин спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд урд бүсээс гурав, төвийн бүсээс тав, хойд бүсээс гурав, Баянтүмэн тасгаас нэг баг гээд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг буюу нийт 240 гаруй баг тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Бүс бүсээс шалгарч ирсэн шигшээ тамирчдын тэмцээнийг нээж МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа хэлсэн үгэндээ “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь төмөр замчдын дунд нийтийн биен тамирыг хөгжүүлэх, ажлын алжаал стрессийг тайлах, эрүүл идэвхтэй хөдөлгөөнд уриалах гээд олон талын ач холбогдолтой. Энэ удаагийн тэмцээнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад тамирчдын тоо өссөн нь илүү өрсөлдөөнтэй, илүү сонирхолтой тоглолтуудыг бий болгож байна” гэв.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд эрэгтэй багаас Сайншанд татах хэсэг, Замын II анги, Замын VI анги, Дархан татах  хэсгийн тамирчид эхний дөрвөн байрыг эзэлсэн бол эмэгтэй баг тамирчдаас Баянтүмэн тасаг, Сайншанд татах хэсэг, Замын IV анги, Чойр өртөөний багууд шалгарав.

            Мөн “Тэгш тоглогч”-оор Сайншанд татах хэсгийн туслах машинч Б.Энхмандах /эр/, нарядчик А.Ууганбаяр нар шалгарлаа. Харин  “Шилдэг довтлогч”-оор Замын II ангийн цас цэвэрлэгч, дизельчин А.Базаргүр /эр/, Баянтүмэн тасгийн Вагоны үйлчлэгч Б.Ганжаргал нар тодорсон юм. Мөн “Шилдэг хамгаалагч”-аар Замын VI ангийн замчин Н.Лхагва-Эрдэнэ /эр/, Чойр өртөөний ачаа вагон хүлээлцэгч Н.Оюунтүлхүүр /эм/, “Шилдэг давуулагч”-аар Сайншанд татах хэсгийн  туслах машинч Б.Батзориг /эр/, Замын IV ангийн бичиг хэрэг

А.Баяржаргал /эм/ , “Шилдэг холбогч”-оор Сайншанд татах хэсгийн тамирчин Н.Батпүрэв /эр/, “Баянтүмэн тасаг”-ийн биеийн тамирын арга зүйч Б.Болормандах /эм/ нар тус тус шалгарлаа.