Нүүр Эрүүл мэнд Төмөр замчид "Эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээ"-ний тасагтай боллоо
Эрүүл мэнд

Төмөр замчид "Эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээ"-ний тасагтай боллоо

G.Press 11 сарын өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” –ийн хүрээнд Замын даргын шийдвэрээр байгуулсан "Эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээний тасаг"-ийн нээлт өчигдөр боллоо. Тус эмнэлэг нь Зорчигчийн вагон депогийн хашаанд байрлаж байна.

Нээлтийн ёслолд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага, “Алдарт эх”-ийн одонт төмөр замчин эмэгтэйчүүдийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон тав тухтай орчин бүрдсэн энэхүү тасагт төмөр замчин эмэгтэйчүүд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм.

Тус тасаг нь УБТЗ-ын Төв эмнэлгийн харьяанд, мэргэжлийн удирдлага дор, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сэргээн засах бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм.

 

 

Замын дарга Х.Хэрлэн тус тасгийг нээж үг хэлэхдээ эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээний тасгийг санаачлан "Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Ажилтны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг амжилттай эхлүүлж, УБТЗ-ын эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалалд чухал хувь нэмэр оруулсан Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, Маркетингийн албаны дарга Ш.Ариунбаяр, Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга З.Энхбаяр, орлогч дарга П.Мөнхзул, Гаалийн хэлтсийн дарга С.Саяран нарт талархал илэрхийллээ.

Тус тасгийг шинээр нээж байгаатай холбогдуулан нийгэмлэгийн бүх салбар нэгжүүдээс тус бүр нэг эмэгтэй ажилтныг таван хоног үнэгүй эмчилгээ үйлчилгээ авах эрхээр шагнаж байгаагаа дуулгалаа.

Мөн нээлтийн ёслолд оролцож байгаа Зорчигчийн вагон депогийн ажилтан “Алдарт эх”-ийн одонт таван эмэгтэйд Эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээний тасгаар үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулж өгөв.

Энэхүү тасгийг нээсэн явдал нь Замын захиргаа нийт ажилтнуудынхаа нийгмийн асуудал тэр тусмаа эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч байдгийн бодит жишээ боллоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.