2025 оныг "Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан нийт ажилтны урам зоригийг нэмэгдүүлэх, тэдэнд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2025 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 10 хувь нэмж, сарын ажлын үр дүнгийн шагналын таван хувийг үндсэн цалинд шилжүүлэх ажээ. Ингэснээр төмөр замчдын дундаж цалин хөлс 11.3 хувиар өсөж байна.
