Нүүр УБТЗ ХНН Төмөр замчдын 40 айлын орон сууц баригдана
УБТЗ ХНН

Төмөр замчдын 40 айлын орон сууц баригдана

G.Press 3 жилийн өмнө 169 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замчдыг хямд өртөгтэй орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд Зүүнхараа зангилаанд төмөр замчдын 40 айлын орон сууцны шав тавих ёслол өнгөрсөн баасан гарагт боллоо. УБТЗ дэд бүтцийн зардал болох хоёр тэрбум төгрөгийг шийдэж, сум орон нутгийн удирдлага газрын асуудлыг нь шийдсэнээр дээрх хөтөлбөр амжилттай хэрэгжих суурь тавигдаж байгаа хэмээн нээлтэд оролцогсод онцоллоо. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж орон сууцны халаалтын тогоог орон нутгийн зүгээс шийдсэнээ энэ үеэр дуулгасан юм. Барилгын гүйцэтгэгчээр "Гранд бест таур" компани ажиллаж байгаа юм байна. Төмөр замчдад зориулж баригдах орон сууц нийтдээ хоёр блок буюу 80 айлыг орон сууцжуулах бөгөөд эхний блок ийнхүү шаваа тавьж байна. УБТЗ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд гүйцэтгэгч компанийн удирдлага болон орон сууц захиалагч нартай уулзалт хийж санал сэтгэгдлээ солилцсон юм. Мөн захиалагч нар ХХБ-ны ипотекийн зээлийн талаар банкны ажилтнуудаас мэдээлэл авлаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.