Нүүр Боловсрол “Төмөр зам” хүүхдийн ном бяцхан уншигчдад хүрлээ
Боловсрол

“Төмөр зам” хүүхдийн ном бяцхан уншигчдад хүрлээ

G.Press 1 жилийн өмнө 193 үзэлт 0 сэтгэгдэл

 

 “Бодь” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа 27 цэцэрлэгийн 42 ахлах бүлгийн хүүхэд, багш нарт зориулан “Төмөр зам” таних мэдэхүйн зурагт номыг хандивлажээ. Тус номыг бүтээхэд хамтран ажилласан “Инкон” ХХК-ийн Төмөр зам угсралтын хэлтсийн захирал П.Мөнхсайхан тус группийг төлөөлөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт гардуулан өгсөн байна. “Бодь” группийн санаачилга, дэмжлэгээр “Монсудар”-аас эрхлэн гаргасан энэхүү шинэ ном нь хүүхэд багачуудад төмөр замын талаарх үүсэл хөгжил, анхны ойлголтыг бүтээлч, сонирхолтой байдлаар хүргэх зорилготой аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.