УБТЗ-ын Бетон дэрний үйлдвэр нь 2020 онд АРС бетон дэрний хэвийг 30 ширхэгээр нэмж авч, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 20 хувиар нэмэгдүүлсэн билээ. Энэ хамт олон өнгөрөгч оны босгон дээр 2.000.000 дахь бетон дэрийг үйлдвэрлэж, Монгол улсын хөгжил, шинэ бүтээн байгуулалтад томоохон хувь нэмрээ орууллаа хэмээн бахархаж байна. Ингэснээрээ 400.000 ширхэг мод огтлогдож сүйдэхээс сэргийлж ойн санг хэмнэсэн түүхэн амжилтыг тогтоосон байна. Тэгвэл үйлдвэр энэ онд Герман болон Турк улсын Восслох бэхэлгээг нэвтрүүлэх, өргөн хэрэглээний ОРС 42.5 маркийн цементэд шилжих, улмаар 2024 онд сумын бетон ялуу үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Восслох бэхэлгээтэй бетон дэр үйлдвэрлэснээр үйлдвэрийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, зам арчлалтын зардал буурч шинэ төмөр замын төслийн ажилд бетон дэр нийлүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн ОРС 42.5 маркийн цементэд шилжсэнээр өндөр маркийн цементийн хараат байдлаас гарч, цементийн үнийн дүнгээс эдийн засгийн хэмнэлт гаргахын зэрэгцээ замын их засварын өөрийн өртөг буурах боломжтой болж байна.