Нүүр Чөлөөт Төгс зүйл аль хэдийнэ бий болчихсон байдаг
Чөлөөт

Төгс зүйл аль хэдийнэ бий болчихсон байдаг

G.Press 19 цагийн өмнө 29 үзэлт 0 сэтгэгдэл

Бараг 100 жил өнгөрсөн ч дэлхий дээр илүү сайжруулж чадаагүй зүйл байдаг аж. 1930-аад онд Германы армид зориулж бүтээсэн 20 литрийн бензиний энэхүү төмөр савыг Монголчууд андахгүй. Атал энэ сав өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн төгс түлшний сав хэвээр байгаа гэвэл та итгэх үү? Дээрх бензиний канистрийг Германы инженер Винценс Грүнгвогель зохион бүтээсэн бөгөөд дайны үед Германчууд үүнийг “Wehrmachtskanister” хэмээн нэрлэж байжээ. Тэгвэл энэ сав юугаараа төгс бүтээгдсэнийг одоо сонирхьё.

Энэ саванд бензин дүүргэсэн ч усанд огт живдэггүй.

Гурван бариултай тул ганцаараа төдийгүй гурвуулаа ч зөөж болно.

Нэг хүн хэдэн ч савыг ганцаараа барьж явах боломжтой.

Ямар ч нөхцөлд яаж ч хамаагүй дүүргэж болдог.

Аль ч талаар нь ачиж болно.

Огт асгарахгүй, найдвартай тагтай.

Доторх түлшийг нь агшин зуур юүлэх боломжтой.

Харин төгс зүйлд ч алдаа байдгийн ганц жишээ нь төмрөөр хийгдсэн тул усанд удаан байлгавал зэврэх эрсдэлтэй гэнэ. Гэхдээ тухайн үед германчуудад зэвсгийн үйлдвэрлэлээс гарсан хаягдал төмрөөс өөр материал байгаагүй нь энэ. Хачирхалтай нь, 90 гаруй жил өнгөрсөн ч хүн төрөлхтөн үүнээс илүү төгс савыг одоо хүртэл бодож олж чадаагүй л байгаа гэнэ шүү.

Заримдаа төгс зүйл аль хэдийн бий болчихсон байдаг байх нь.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.